Брэндийн тухай · 2018–2026
Алхам бүрээсээ
аз жаргалыг мэдэр
Angar Brand нь 2018 оноос эхлэн 9 дахь жилдээ Монгол хүний хөлд тохирсон, чанар болон тав тухыг хослуулсан арьсан гутлыг бүтээж ирсэн үндэсний брэнд юм.
Бид гутал үйлдвэрлэлдээ дэлхийн шинэ технологи, өндөр чанарын жинхэнэ арьс болон олон улсын стандартын материалуудыг ашиглахыг зорьдог. Монгол орны эрс тэс уур амьсгал, ялангуяа дэлхийн хамгийн хүйтэн өвөлтэй нийслэл хотын нөхцөлд тохирсон шийдлийг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажилладаг.
2018
Үүсгэн байгуулагдсан
9+
Жилийн туршлага
3
Салбар дэлгүүр
100%
Жинхэнэ арьс
Технологи
Дэлхийн түвшний материал
Thindown® технологи
Өвлийн загварууддаа бид дэлхийн дэвшилтэт технологийн нэг болох Thindown — галууны өдөөр хийсэн нимгэн дулаан давхаргыг ашигладаг. Уламжлалт зузаан дотортой харьцуулахад илүү хөнгөн атлаа өндөр дулаан хадгалалттай байдгаараа онцлог юм.
Extralight® ул
Зарим загварууддаа дэлхийн томоохон брэндүүдийн ашигладаг Extralight улыг хэрэглэснээр илүү хөнгөн, уян хатан, өдөр тутамд удаан өмсөхөд ч тав тухтай мэдрэмжийг бий болгодог.
Angar Brand-ийн гутал бүр Монгол хүний хөлийн хэлбэрт тохируулан хийгддэг учир эвтэйхэн, биед амархан дасдаг бөгөөд өдөр тутмын хэрэглээнээс эхлээд өвлийн хүнд нөхцөлд хүртэл найдвартай хамтрагч байхаар бүтээгддэг.
“Бидний зорилго бол зөвхөн гутал үйлдвэрлэх биш, харин Монгол хэрэглэгчдэд дэлхийн түвшний чанар, технологи, тав тухыг нэг дор хүргэх юм.”
— Angar Brand